Эрдэнэт-Дарханы хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-12 15:28:32
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын А/662 дугаар захирамжийн дагуу Эрдэнэт-Дарханы хоорондох замд тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг өнөөдрийн 12 цагаас эхлэн түр хугацаагаар хориглолоо.
Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймагт их хэмжээний цас орж Жаргалант сумын нутаг дэвсгэр Их болон Бага Хөшөөтийн даваа, улсын чанартай авто зам /А1001/ мөстөж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Мөн Хөшөөтийн давааны замын цас, мөсийг холбогдох байгууллагууд нь цэвэрлэж байна. Одоогийн байдлаар “Орхон АЗЗА” ТӨХК, Хот тохижуулах газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ОБГ-ын алба хаагчид ажиллаж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻