ОРХОН: Эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг үе шаттай зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-27 14:30:22

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-аас “Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах” дэд хөтөлбөрийг батлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтын нэг нь цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил юм. 


Цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 2007 оноос эхэлж, тухайн онд 30 хүнийг хамруулж байв. Үүнээс хойш жил бүр 30 иргэнийг хамруулж байсан бол 2019 онд үзлэгт хамруулах иргэдийн тоог нэмэгдүүлснээр уг бүсэд амьдардаг 2500 гаруй иргэнээс өнгөрсөн оны байдлаар 488 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулжээ.


Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын санхүүжилтээр Цагаан тоосны бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой нөлөөллийн ажлыг Эрүүл мэндийн газраас явуулан, Говил багийн 2-р сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдыг хамрууллаа.


Нөлөөллийн ажлаар амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, хүүхдийн эмч, хоол зүйч, сэтгэл зүйчийн зөвлөмж зөвлөгөөг өгсөн байна. Орхон аймгийн хэмжээнд цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдээс гадна нийт хүн амын зонхилох тохиолдох өвчлөлөөр зүрх судас, даралт хэлбэлзэх болон мэдрэлийн гаралтай өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх энэ төрлийн сургалт, үзлэгийг тогтмол явуулж байна.






相关新闻