Эрүү, нүүр, бөөрний хагалгааг үнэ төлбөргүй хийнэ
Орхон /МОНЦАМЭ/ Тайваний гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний болон бөөрний мэс заслын эмч нар Орхон аймагт энэ сарын 16-21-ний өдрүүдэд ажиллана. Тус төвийн эрүү нүүр, бөөрний мэс заслын эмч нар уруул тагнай төрөлхийн сэтэрхий, урологи, төмсөгний услалт, ивэрхий, фимоз зэрэг бөөрний талын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ.
2787天