Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт өчигдөр өглөө гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүд 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлжээ. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200 гр, 2кг 150 гр, 2кг 140 гр жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ.
2739天