“Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жилд хоёроос доошгүй үйлдвэр байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Эрдэнэтэд үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлагдлаа. Тус аймгийн Татварын хэлтэст 4536 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байдгаас 2175 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний 134 нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч байна. Иймд өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор дээрх дэд хөтөлбөрийг баталжээ.
Уул уурхайд түшиглэж байгуулагдсан Орхон аймаг нь цаашид оёдол, сүлжмэл, хүнс, үйлчилгээний салбарт ахиц гаргах шаардлага байгаа юм. Жишээ нь, Баян-Өндөр суманд үйлдвэрлэл эрхэлж буй 492 өрхийн дийлэнх нь оёдол, хувцас захиалга, модон эдлэл, мужаан, бэлэг дурсгал, гар урлалын чиглэлээр ажиллаж байна. Иймд “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэгджээ.
Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр аймгийн хэмжээнд үйлдвэрлэл технологийн цогцолбор бий болж жилд хоёроос доошгүй үйлдвэр бий болох, үйлдвэрлэл эрхлэгчид олгогдож байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж одоогийн түвшингээс 10-20 хувь нэмэгдэнэ гэж тооцож байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ