Гурван настай хүүхэд архи балгаж хордлогонд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Сар шинийн баяр дуусаагүй энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хяналтаа сулруулсанаас болж гурван настай хүүхэд архи балгаж хордлогонд орж БОЭТ-д эмчлүүлж байна.
Бага насны хүүхэд архи балгахад л хорддог гэдгийг дээрх байдал харуулж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд архи, пиво ууж хүүхэддээ амсуулж, өөгшүүлдэг нь хүүхдийг муу зуршилд уруу татах гол нөхцлийг бүрдүүлж байна гэж БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн Эрчимт эмчилгээний эмч О.Оргилбаатар хэллээ.
Уг хүүхдийн ходоодыг угааж эмчилгээ хийсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ