“Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөлгөөн анх удаа боллоо
Орхон/МОНЦАМЭ/ Цахим орчин, хүүхдийн хүмүүжил, сурлагын түвшин, аюулгүй байдал зэрэг олон сэдвийг хөндсөн “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөлгөөн боллоо. Үүнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, БСУГ, “Дэхийн зөн” олон улсын байгууллага, “Гал голомт” ТББ хамтран зохион байгуулж гэр бүл болон сэтгэл судлаач, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулж санал, сэтгэгдлийг нь сонслоо.
2681天