Гэр хорооллын өрх, айлын хогийг дуудлагаар ачна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын гэр хорооллын айл, өрх дуудлагаар хог ачуулахдаа нэг торх /0.4 шоо,метр/ хогонд 2000 төгрөг төлөхөөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэв.
Орхон аймаг 24 баг 28 мянган өрх, айлтай. Нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Хот тохижуулах газар сар бүр хуваарийн дагуу хог ачдаг ч зарим айл сардаа хоёр удаа, эсвэл тухайн сардаа хогоо ачуулж амжаагүй өрх, айл мэр сэр гардаг тул ийнхүү дуудлагын төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.
Хог хаягдлыг ачих үйлчилгээг нэвтрүүлэхдээ баг бүрээс хоёроос дээш тонны даацтай дунд оврын ачааны машинтай нэг иргэнтэй гэрээ байгуулах гэнэ. Машины түлшний зардлыг Хот тохижуулах газраас гаргаж харин хог ачилтын мөнгийг тухайн иргэн авна. Өөрөөр хэлбэл, баг тус бүрт нэг иргэн ажлын байртай болж байгаа юм. Дуудлагаар ачсан хог, хаягдлыг “Хогийн нэгдсэн цэг”-т хаях зохион байгуулалтыг Хот тохижуулах газраас хийсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ