Цагаанчулуут багийн 991 метр авто замыг яаралтай эхлүүлэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-28 21:04:21
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 991 метр хатуу хучилттай хоёр эгнээ замыг өргөсгөх ажлаа яаралтай дуусгуулах арга хэмжээ авахыг Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд даалгажээ.

Өнгөрсөн намар “Жи Пи экспресс” ХХК Цагаанчулуут багийн 991 метр хатуу хучилттай хоёр эгнээ замыг өргөсгөх зорилгоор асфальтыг нь хуулж замын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ орон нутгийн удирдлагуудаас зөвшөөрөл авалгүйгээр шууд эхлүүлсэн төдийгүй ажил нь дуусаагүй учир долоон сарын турш Цагаанчулуут багийн иргэд замын шороо тоосонд дарагдаж амьдарсан юм. Иймд  уг ажлыг яаралтай үргэлжлүүлж, дуусгуулах арга хэмжээ авахыг  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үүрэг болголоо.
Уг ажил нь улсын төсвийн 1.5 тэрбум  төгрөгийн хөрөнгөөр хийгдэх юм. Нийтдээ 991 метр үргэлжлэх авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻