“Уурхайчин эмэгтэйчүүд- Хөгжлийн төлөө” 21 аймгийн сэтгүүлчид сурвалжилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-14 18:16:00
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Ирэх мягмар гаригт болох “Уурхайчин эмэгтэйчүүд- Хөгжлийн төлөө” үндэсний чуулганыг 21 аймгийн сэтгүүлчид сурвалжилна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 40 жилийн ойн хүрээндээ тус чуулганыг Орхон аймагтаа зохион байгуулж уул уурхайн 500 гаруй компанийн төлөөллийг урьжээ.
Чуулганы үеэр уурхайчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнд, боловсрол, тулгарч буй бэрхшээл,  манлайлах ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон сэдвээр хэлэлцэнэ.  Монгол Улсын эдийн засгийн гол суурь нь уул уурхайн салбар юм. Аймаг бүрт уул уурхайн том, жижиг гэлтгүй олон уурхай, компани бий. Иймд уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх зорилгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран чуулганыг сурвалжлах хэвлэлийн багт 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулсан байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
.

相关新闻