“Дэлхийн бяцхан мисс” –ийн “Алтан титэм”-ийн эзэн Б.Пүрэвдарьд сурлагын амжилт хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-25 14:00:40
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Гүрж улсын Батуми хотод зохион байгуулагдсан "Дэлхийн бяцхан мисс-2018" тэмцээний “Алтан титэм”-ийн эзэн  Б.Пүрэвдарьд  “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн, аймгийн Засаг дарга Д.Батлут баяр хүргэж хүлээн авч уулзлаа.
“Дэлхийн бяцхан мисс 2018” тэмцээнд  40 гаруй орны авьяаслаг  охид оролцож, эх орныхоо түүх, соёлыг сурталчлан, эрдэм оюун ухаанаараа өрсөлдсөн байна.  Б.Пүрэвдарь  англи, орос хэлний мэдлэгтэй бөгөөд драмын урлагаар  хичээллэдэг аж. Өдгөө зургаан настай юм.
“Дэлхийн бяцхан мисс” –ийн тэмцээний гол зорилго нь хүүхдийг багаасаа мөрөөдөл, зорилготой болгох, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, өөрийгөө хөгжүүлэх, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх, манлайлах чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг байна. Тус тэмцээн энэ сарын  12-16 нд болсон юм.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻