“Монгол дайван” ХХК –иас 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-28 12:05:39
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэгч “Монгол дайван” компани аймгийн ЗДТГ-тай хийсэн гэрээний дагуу ажиллаагүй тул орон сууц баригдаагүй газрыг нь буцаан авч 4.5 тэрбум төгрөг нэхэмжлэхээр болжээ.
Учир нь тус компани 2013 оны гуравдугаар сарын долоонд аймгийн  Засаг дарга Г.Зоригттой гэрээ байгуулж Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 200 айлын амины сууц барих “Эко хороолол”-ын төслийг эхлүүлсэн. Нийт 11.4 га газрыг “Монгол дайван” ХХК-; үнэ төлбөргүй олгосон байна. Уг нь тус газарт хот төлөвлөлтөөр VIII хорооллын барилгажилт хийгдэх ёстой байсан аж. Гэвч тухайн үеийн орон нутгийн удирдлагууд 200 айлын амины сууц барих шийдвэр гаргаж инженерийн шугам сүлжээний зардлыг орон нутгийн төсвийн 3.9 тэрбум төгрөгөөр хийсэн байна.
Гэрээ ёсоор 2014 оны 12 дугаар сарын нэгэнд 200 айлын амины сууцыг орон нутагт хүлээлгэж өгөх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймд төслийг хугацаанд нь дуусгаж өгөөгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцох журмаар дээрх мөнгийг нэхэмжлэхээр болжээ. Мөн гэрээг өөрчилж 200 айлын амины сууцыг 168 болгож бууруулсан гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻