Үерийн далан барихад шаардагдах хөрөнгийг шийдэж өгөхийг хүсэв
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинөөр ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зэрэг албаны хүмүүс багтжээ. Тэд өнгөрсөн сарын 25-аас хойш өвөлжилт хүндэрсэн буюу Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Орхон зэрэг аймгуудад ажиллаж буй нь энэ юм.
2676天