Л.Сэлэнгэ: Залуучууд ажилгүй гэртээ суухаар ядаж цэцэг тарьж сураасай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Хориод жил цэцэг тарьж түүнийгээ борлуулж өрхийн бизнес эрхэлж буй Л.Сэлэнгэтэй цөөн хором ярилцлаа.
-Гэрээр цэцэг тариад түүнийгээ явуулын байдлаар борлуулахад хүндрэлтэй асуудал гардаг уу?
-Үгүй. Захиалагч олонтой. Олон жил цэцэг тарьж байгаа болохоор хүмүүсийн захиалгын дагуу хүргэж өгдөг. Ялангуяа төрийн байгууллагуудаар орж цэцгээ танилцуулдаг. Би айл бүр, өрөө болгоныг цэцэгтэй байгаасай гэж хүсдэг.

-Хүмүүс таниас ихэвчлэн ямар төрлийн цэцэг авдаг вэ?
-Хүн, хүний сонирхол өөр ч ямар ч хүн цэцэглэсэн цэцэг л авдаг. Дэлбээлээд, гоё, гоё цэцэгтэй бол хүмүүс шууд л худалдаж авдаг. Мөн бидний ярьж заншсан мөнгөний мод эрэлт ихтэй байдаг.
-Цэцэглэсэн үед нь л цэцгээ зардаг бол цэцэглэхийг нь хүлээхэд хугацаа их шаардах нь ээ?
- Би цэцгээ үрээр тарьдаг. Үр, үрсэлгээ, арчилгаа эцэст нь цэцэглэхийг хүлээхэд зарим үед нэг цэцгэнд жил гаруйн хугацаа зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг “бүтээгдэхүүн”-ийг жилийн турш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Хөдөлмөр их шаардагддаг ч 10-45 мянган төгрөгөөр нөгөө цэцгээ зардаг. Цэцэгнүүдээ цэцэглэнгүүт нь зарахад дунджаар нэг сая төгрөгөөс дээш мөнгө олдог. Гэртээ цэцэг тарьж түүнийгээ борлуулж өрхийн санхүүгээ зохицуулдаг олон хүн бий. Цэцэг тарих нь хөдөлмөр бас бизнес.

-Эрдэнэт хотод оросууд их амьдардаг болоод ч тэр үү орос “соёл” их харагддаг. Цэцэг тарих нь бас.
-Магадгүй. Би залуугаасаа л цэцэг тарьсан. Заримдаа оросоос үрээ авдаг. Надад цэцэг тарьдаг, цэцэгтэй айл их сайхан харагддаг. Өнөөдрийн байдлаар л гэхэд би 28 нэр төрлийн цэцэг тарьж байна. Охины маань гэрт ч олон төрлийн цэцэг ургаж байна. Би зугзаахай гэдэг цэцгэнд дуртай. Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн цэцэг гэж ярьдаг. Байнга дэлбээлдэг. Тийм болохоор хүмүүс бэлгэдлийг нь бодож их авдаг. Би өөрөө ч тарих дуртай.

-Залуучууд хөдөлмөр эрхлэхийг аль нэг албан байгууллагад харьяалах эсвэл удирдахыг л хэлээд байх шиг харагддаг. Харин та энэ хандлагыг цэцгээрээ өөрчлөх шиг?
- Цэцэг дэлбээлтлээ маш их арчилгаа шаарддаг. Хөдөлмөр зарцуулдаг. Цэцэг бол “гэрийн хөдөлмөр”. Залуучууд ажилгүй гэртээ суухаар ядаж цэцэг тарьж амьдраасай гэж хүсдэг.

Б.Оюун-Эрдэнэ