ОРХОН: Аймгийн хэмжээнд 525 мянган толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд энэ жил 1102 малчин өрхөд 187.8 мянган толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 525.2 мянган толгой мал өвөлжинө.
Хөрш зэргэлдээ аймаг, сумдын нутагт отроор 433 малчин өрхийн 86.2 мянган толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Өвөлжөө, хаваржааны бууцны хөл газарт ногоон тэжээл тариалах боломж бүрдүүлснээр 112 малчин өрх өвөлжөө, хаваржааны бууцны хөл газарт 78 га талбайд ногоон тэжээл тариалж, 220 тн ногоон тэжээл хураан авч тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн өвлийг өнтэй давах бэлтгэлээ өөрсдийн хэмжээнд хангажээ.
Байгалийн хадлан бэлтгэлийн хувьд аймгийн хэмжээнд малчдын түвшинд 17500 тн байгалийн хадлан бэлтгэхээс 17854 тн хадлан бэлтгээд байна.
Газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, байгууллага, 272 өрх үйл ажиллагаа явуулж нийт 5691 га-д хураалт хийн, 100 хувьтай гүйцэтгэсэн байна.
Үүнээс: 3719 га-аас 10850 тонн буюу 29.1 цн/га үр тариа , 165.1 га-аас 1936 тонн буюу 117 цн/га төмс, 463 га-аас 11035 тонн буюу 238 цн/га хүнсний ногоо, 746 га-аас 750 тонн буюу 10 цн/га тосны ургамал, 598 га-аас 1007 тонн буюу 16.8 цн/га тэжээлийн ургамал тус тус хураан авсан нь аймгийн хүн амын хэрэгцээт хүнсний ногоог 100 хувь,төмсний 52 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна.

Ulaanbaatar