Хаяг, сурталчилгааны самбарын үйлчилгээний журам боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хотын захирагчийн алба хаяг, сурталчилгааны самбарын үйлчилгээний талаарх журам боловсруулж байна.
Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгж хот төлөвлөлт, авто замын хөдөлгөөнд саад учруулахуйц самбар байршуулах, зөвшөөрөлгүйгээр өлгөх явдал гарах болжээ. Энэ он гарсаар шаардлага хангаагүй 182 самбарыг буулгасан байна. Иймд журам боловсруулж хаяг, бичвэр, хэлбэр хэмжээнд тавигдах стандартыг дагаж мөрдүүлэх шаардлага гарч байна гэж Хотын захирагчийн албаны ногоон байгууламж, хаяг реклам хариуцсан мэргэжилтэн М.Дэлгэрмаа ярилаа.

Орхон аймгийн төв буюу “А” зэрэглэлд хаяг реклам, зар сурталчилгааны самбар байршуулахад м.кв нь жилд 50 мянга, “Б” зэрэглэлд м.кв нь 40 мянган төгрөгийн түрээс төлдөг. Уг орлого орон нутгийн төсөвт төвлөрдөг юм. 2017 онд Хотын захирагчийн алба 17 байгууллага, иргэнтэй хаяг, самбарын үйлчилгээ эрхлэх талаар гэрээ байгуулж Төрийн санд 12 сая 500 мянган төгрөг төвлөрүүлжээ.
Б. Оюун-Эрдэнэ