“Химийн олимпиад”-ын улсын аваргыг сургуулийн урилга хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-08 08:09:03
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 18-20-нд Орхон аймагт Химийн улсын олимпиад болно. Үүнийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2018-2019 оны Үндсэн чиглэлд туссан төлөвлөгөөний дагуу хийж байгаа ажээ. Уг олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс тус бүр нэг багш,  12 дугаар ангийн нэг сурагч оролцоно. Нийт 30 багш, 30 сурагч химийн хичээлээр өрсөлдөх аж.

Тэмцээний ялагч сурагчийг их, дээд сургуульд сурах урилга хүлээж байгаа гэнэ. Сургуулийн нэрсийг тухайн үед нь мэдээлэх ажээ.
Орхон аймаг улсын аварга шалгаруулах олимпиадыг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өмнө нь 2017 онд Монгол хэл, бичгийн улсын олимпиадыг амжиллтай явуулж байжээ. 
                                                                                                                                                   Б. Оюун-Эрдэнэ
 
 

相关新闻