Сурагчдад татвар төлөхийн ач холбогдлын таниулсан цуврал арга хэмжээнүүд зохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-08 08:39:05
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Татвар төлөгчдийн өдрүүд“-ийг тохиолдуулан Орхон аймгийн Татварын хэлтэс иргэдэд татварын тухай ойлголт, мэдлэгийг өгөх, дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад татвар төлөхийн ач холбогдлын талаар цуврал лекц, тэмцээн, уралдаан зохион байгуулна гэж мэдээллээ.

Энэ жил уг өдрийг  “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор тэмдэглэж байгаа юм. “Татвар төлөгчдийн өдрүүд“ жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиодог юм.

Орхон аймагт татвар төлөгчөөр хуулийн  4830 этгээд, 9200 орчим иргэн бүртгэлтэй байна. Тус хэлтэс  2017 онд орон нутгийн төсөвт 48.9 тэрбум, улсын төсөвт 8.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж  төлөвлөөгөөг 100 хувь биелүүлэн ажиллажээ.
 
                                                                                                                                                       Б. Оюун-Эрдэнэ
  

相关新闻