Барилгын 11 төрлийн материалыг 63 үзүүлэлтээр шинжилнэ
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар /ГХБХБГ/ барилгын материалын сорил шинжилгээний лабораторио ажиллуулах “Итгэмжлэл”-ээ гардан авлаа. Тус лаборатори бетон, цемент, элс, хайрга, керамик зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүнд, 63 үзүүлэлтээр сорил шинжилгээ хийнэ. Энэ нь орон нутагт баригдаж байгаа барилгын чанар, худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавихад түлхэц болно гэж ГХБХБГ-ын дарга Д.Цолмон ярилаа.
2613天