Орхон аймагт тархины саажилттай болон аутизмтай 0-6 насны 130 хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 орчим иргэн байдгаас 330 нь хүүхэд юм. Үүнээс тархины саажилттай болон аутизмтай 0-6 насны 130 хүүхэд байна. Эдгээр хүүхдийг нийгэмшүүлэх, тэднийг байнга асрах, хөдөлгөөн засал, физик эмчилгээгээр эмчлэх газар нэн ховор байдаг.
Харин өнгөрсөн онд байгуулагдсан “Итгэлийн мод” ТББ аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж дээрх 131 хүүхдээс 10 гаруйг нь асарч байна. Тус байгууллагад орон нутгаас 30 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, байрных нь түрээсийг хөнгөлжээ. Үүний үр дүнд үйл ажиллагаа нь жигдэрч асаргаа нэн шаардлагатай хүүхдүүдээ тогтмол хамруулж эхэлсэн байна. Тус төрийн байгууллага Улаанбаатар хотоос хөдөлгөөн засалч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, бариа засал хийх эмчийг урьж ажиллуулж байгаа гэнэ.
Түүнчлэн “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК харилцагчдынхаа дунд зохион байгуулсан гольфийн тэмцээнээс олсон 42 сая 968 мянган төгрөгийг “Итгэлийн мод” ТББ-д хандивлахаар боллоо. Энэ мөнгийг тархины саажилттай, аутизмтай хүүхдүүдэд зориулсан тусгай сандал, ширээ, физик эмчилгээнд шаардлагатай тоног, төхөөрөмж, авахад зарцуулах ажээ.
Дашрамд дурдахад, Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асардаг гурван төрийн бус байгууллага байдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ