ОРХОН: Нүүдэлчин фестивальд “Жонон харын явдал” тоглолтоор оролцож байна

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-24 16:51:59

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ жилийн "Нүүдэлчин" фестивальд Орхон аймаг "Жонон харын явдал" бүрэн хэмжээний урлагийн тоглолтоор оролцож байна. Энэхүү тоглолтыг "Хөхөө Намжилын домог"-оос сэдэвлэн найруулжээ. 


Тус аймгийн соёл урлагийн салбарт 200 гаруй уран бүтээлч ажилладаг. Түүнчлэн Орхон аймагт халх, буриад, дөрвөд, урианхай, казак, хотон, торгууд, захчин, үзэмчин, дарьганга, мянгад зэрэг ястан амьдардаг бөгөөд соёлын өвийн 7 ай савын 5-д нь хамаарах биет бус өвийн 180 гаруй өвлөн уламжлагчтайгаас энэ удаагийн наадамд 35 нь оролцож байна.