Он гарсаар 18.38 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-03 10:07:26
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өнгөрсөн онд дөрвөн иргэний 0.21 га, 10 аж ахуй нэгжийн 2.95 га буюу  нийт 3.16 га газар, энэ онд хоёр иргэний 1.48 га,  зургаан аж ахуй нэгжийн 13.74 га буюу 15.22 га газрыг хүчингүй болгожээ. Үүнийг аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн шийдвэрлэсэн байна.

Дээрх иргэн, аж ахуйн нэгж нь “Газрын тухай хууль”-д зааснаар хоёр жилийн хугацаанд тухайн газартаа ямар нэг үйл ажиллагаа эрхлээгүй тул ийнхүү газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалжээ.
Мөн  зургадугаар хорооллын 14 байрны баруун талд ухаад удаж буй барилгын суурийг тэгшилж, газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох мэдэгдлийг эзэмшигч байгууллагад нь хүргэжээ. Уг нь энэ оны долоодугаар сард ажлаа эхлүүл гэсэн албан бичиг хүргүүлсэн ч түүнийг нь хэрэгжүүлээгүй тул  оршин суугчдынх нь хүсэлтийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн тус хорооллын 13 дугаар байрны дэргэдэх 100 м.кв талбай, зургаадугаар хорооллын 9,10 дугаар байрны дундах 60 м.кв талбайд үйлчилгээний зориулалттайгаар олгосон газрын асуудлаар иргэд гомдол мэдүүлсэн тул үүнийг шилжүүлэх талаар төлөвлөж байна гэж ГХБХБГ мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻