Орон нутгийн тахилгат “Баян-Өндөр” хайрханыг тахилаа
Орхон/МОНЦАМЭ/ Орон нутгийн тахилгат Баян-Өндөр хайрханыг таван жилийн дараа тахилаа. Баян-Өндөр хайрхан нь ан амьтан, ургамал, жимс, байгалийн үнэт, ховор эрдэс, баялагаар нэн баялаг тул ийн нэрийдэж ард, иргэд ч шүтэн хайрласаар ирсэн. Иймд 2011 онд ИТХ-ын шийдвэрээр анх удаа тахиж, 2017 онд орон нутгийн тахилгат уул болгосон.
2572天