Орхон аймгийн 10 гаруй байгууллагын ажилтнууд жил бүр цусаа бэлэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-06 20:34:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Орхон Эмпати” сургуулийн 39 багш, ажилчин сайн дураараа цусаа бэлэглэлээ. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн “Цусны төв” жил бүр албан байгууллагуудаар явж сайн дураараа цусаа бэлэглэх иргэн, ажилтан, хамт олонтой уулздаг юм.

Энэ жил дээрх сургуулиас гадна VII сургууль, Х, ХVIII цэцэрлэг, Замын цагдаагийн тасаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаа зэрэг 10 байгууллагын ажилтан цусаа өгчээ. Уг ажлыг байгууллагынхаа төлөвлөгөөт ажил  болгосон байна.

Одоогийн байдлаар Орхон аймагт цусны идэвхтэй донор 150 гаруй бий.  Цусны донорын 350-400 гр цус нь гурван хүний амийг авардаг аж. Иймд эрүүл  мэндийн байгууллага 2015 оноос сар бүрийн 03-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻