Жаргалант сум замын цагдаагийн хяналтын посттой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-27 14:31:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймгийн Жаргалант суманд улсын төсвийн 70 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр 24 цагийн үйл ажиллагаатай цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо.

Хяналтын посстой болсноор Жаргалант сум болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн тоог бууруулах хяналт, шалгалтыг шуурхай удирдан зохион байгуулах боломжтой болов.

Мөн сумын ИТХ, ЗДТГ хамтран аймгийн Замын цагдаагийн тасаг, шинээр барьсан постод ажиллах цагдаа нарт 15 сая төгрөгийн үнэтэй "Приусс" маркийн авто машин бэлэглэлээ.

Цаашид Баян-Өндөр сумын нутаг руу ордог хэсэг буюу Эрдэнэтийн угтах хаалганы дэргэдэх замын хяналтын постыг Жаргалант сум руу нүүлгэхээр болсон аж. Энэ нь байгаль, цаг уур, гэнэтийн гамшиг ослын үед хорио цээрийн дэглэм тогтоох, хяналт шалгалтын давхцлыг арилгах, хөрөнгө, санхүүгийн үргүй зардлыг бууруулах зорилготой аж.

                                                                                                                                                                                                                             Б.Оюун-Эрдэнэ

相关新闻