Газар тариалангийн 210 га талбайг хашаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-20 15:31:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант суманд газар тариалангийн 210 га талбайг улсын төсвийн 81 сая төгрөгөөр хашаажуулжээ. Нийт 10.5 км газарт хашаа хатгасан байна. Тус сум нь газар тариалангийн бүс нутаг бөгөөд ногоо, тариаг мал, амьтнаас хамгаалах зорилгоор уг ажлыг хийжээ.

Хашаажуулах ажил энэ оны наймдугаар сараас сарын хугацаанд үргэлжилсэн бол эдүгээ улсын комисс хүлээн авах үлджээ. Хашаажуулсан 10.5 км газарт нийт газар тариалан эрхэлдэг 108 иргэн, аж ахуйн нэгжийн талбай багтсан байна. Дээрх ажлыг ХХАХҮЯ-аас хэрэгжүүлж буй тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи, усны элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд хийжээ. Нийт таван аймгийн 10 сумын газар тариалангийн талбайг хашаажуулж байгаа аж.   

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻