Хурдан морь унаач хүүхэд бүртгэлээс хоцорвол уралдаанд оролцуулахгүй
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн баяр наадмын комиссын “Хурдан морины комисс” цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 9, 10, 11-нд Орхон аймаг Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэнэ. Энэ үеэр зургаан насны морьд уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эцэг, эхийн үүрэг, хариуцлага, хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн хангаж ажиллах талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2529天