Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-01 13:27:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгджээ. Тус тасагт оройн цагаар 100 орчим хүүхэд ирж үзүүлж байна. Үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насныхан бөгөөд харшлын гаралтай  ханиад болон түүнээс үүдэлтэй ларингит буюу хоолой нь боогдож бачуурсан зовиуртай ирж байгаа ажээ.

Тус тасаг 55 ортой ч өнөөдрийн байдлаар 68 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймд хүүхэд ханиад хүрээд зовиурлангуут Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж гэрээрээ сайн асрах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. Залуу эцэг, эхчүүд ажилдаа хэт анхаарлаа хандуулсанаас болж хүүхдийн биеийн байдал улам дордож эмнэлгийн яаралтай тусламж авахаас өөр аргагүйд хүрч байгааг онцолж байна. Хүүхэд эмнэлэгт хэвтэхэд дархлаа нь суларч дахин өвдөх эрсдэл нь хэд дахин нэмэгддэг байна. Үүнээс гадна эмийн зохисгүй хэрэглээнээс болж ханиад, томуу эдгэхгүй байгааг Хүүхдийн тасгийн эмч нар анхааруулж байна.

 

相关新闻