“Шатрын анхдугаар их наадам” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/
Өнгөрсөн амралтын өдөр Төрийн банк “Шатрын анхдугаар их наадам”-ыг Орхон
аймгийн “Шатрын холбоо”-той хамтран зохион байгууллаа. Тэмцээний санхүүжилт
болон зохион байгуулалтын ажлыг Орхон аймаг дахь Төрийн банк санаачлан
хэрэгжүүлжээ.
Тэмцээн 6, 8, 10,12, 18
хүртэлх насны эр, эм, насанд хүрэгчид гэсэн ангиллаар өрсөлдлөө. Зургаа хүртэлх
насны охидоос Дархан-Уул аймгийн М.Цэлмэг, хөвгүүдээс Хөвсгөл аймгийн
С.Баярдүүрэн, найм хүртэлх насны охидоос Дархан-Уул аймгийн Т.Булгантамир, хөвгүүдээс
Хөвсгөл аймгийн Н.Болд-Эрдэнэ нар түрүүлжээ. Харин 10 хүртэлх насны охидоос
Дархан-Уул аймгийн М.Оюумаа, хөвгүүдээс Орхон аймгийн Б.Төгөлдөр, 12 хүртлэх
насны охидоос Дархан-Уул аймгийн Ш.Ариунчимэг, хөвгүүдээс Сэлэнгэ аймгийн
Х.Өлзийхишиг нар түрүүлжээ. Харин Орхон аймаг 18 хүртэлх насны охид, хөвгүүдийн
ангилалд нэгдүгээр байранд орсон байна. Нийт багийн дүнгээр Дархан-Уул аймаг
нэгд, Орхон аймаг хоёрт, Хөвсгөл аймаг гуравдугаар байранд оржээ.