Орхон аймаг ОХУ, БНХАУ, Иран улсад 4000 тн мах экспортолно
Орхон/МОНЦАМЭ/ 2018-2019 онд Орхон аймгийн дөрвөн аж ахуйн нэгж 4000 тн махыг ОХУ, БНХАУ, Иран улсад экспортолно. Үүнээс “Эрдмийт” ХХК 1000 тонн адууны махыг ОХУ, “Эрдэнэт мах маркет” ХХК 500 тн үхрийн махыг Иран, “Монгема” ХХК 1590 тн адууны махыг ОХУ, “Жаргалант мах маркет” ХХК 1000 тн адууны махыг БНХАУ-д экспортлох юм.
2480天