Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Идэрцогоор ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймагт энэ сарын 16-аас ажиллаж байна.
Тус ажлын хэсэг аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн
хяналтын газар, Байгаль, орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө, аж ахуйн
газар, Гаалийн газар, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн аудитын алба, орон
нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, мөн
боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт
шалгалтын үйл ажиллагаа явуулах юм.
Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш хэлэхдээ, “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан. Бид энэ хөтөлбөрийн хэрэгжилт болоод орон нутагт Авилгатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, өнгөрсөн жилийн шалгалтаар ажлын хэсгийн хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт ямар байгааг үзэж танилцана. Мөн төрийн байгууллагуудын худалдан авалт, тендер, төсөв санхүүгийн үйл ажиллагааг шалгаж байна” гэсэн юм.
Мөн шалгалтын хүрээнд Аудитын байгууллагатай
хамтран ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн
иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож байна.