С.Батжаргал: Ирэх онд “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг
даргын Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргалаас ирэх оны бүтээн байгуулалтын ажлын талаар
тодрууллаа.
-Орхон
аймагт ирэх онд хийх хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар дурдвал?
- Энэ
онд эхлүүлсэн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ явган хүний
зам, гэрэлтүүлэг,
чөлөөт цагийн талбайг нэмэхэд анхаарна. Ер
нь жил бүр аймаг, сумын хөрөнгө
оруулалтын ажлуудад иргэдээс гарсан саналыг эрэмбэлж хийж байгаа. Үүний
хүрээнд “Аюулгүй ажиллагааны төв”-өө барьж ашиглалтад оруулахаар
төлөвлөж байна. Нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Энийгээ ирэх
жил дуусгаад ашиглалтад оруулчих боломж байгаа.
-"Аюулгүй
ажиллагааны төв"-ийн талаар дэлгэрүүлбэл, шуурхай удирдлагаар хангах шаардлагатай
бүх газар энд нэгдэнэ гэсэн үг үү?
-"Аюулгүй ажиллагааны
төв"-д Цагдаа, түргэн тусламж, нийтийн тээвэр, хот тохижуулах газар зэрэг байгууллагын төлөөлөл байрлаж, нэгдсэн удирдлагаар хангах
юм. Ингэснээр камерийн асуудал шийдэгдэх боломжтой. Эд зүйлээ хулгайд
алдах, эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд хамгийн түрүүнд залгадаг газар нь "Аюулгүй ажиллагааны төв" байя л гэж байгаа юм. Энэ жил
шилэн кабель татаж холболтыг нь хийсэн. Ирэх
жил ашиглалтад орно.
- Цагаанчулуут
багт цэцэрлэгт хүрээлэн барих ажил Турк улсын Эдремит хот, Эрдэнэт хот хоёрын хамтын ажиллагааны хүрээнд
баригдаж Ататуркийн нэрэмжит талбай болгоно гэж өмнө нь мэдэгдэж байсан. Гэтэл
одоо орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахаар туссан байна. Уг талбайн зураг
төсөв, нийт өртөг нь хэд вэ?
- Энэ жилийн хувьд
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 1,6 тэрбум төгрөгийг
үйлдвэрээс, нэг тэрбум төгрөгийг аймгаас гаргаж байгаа. Ингээд 2,6 тэрбум
төгрөгөөр есөн багц ажил хийгдэнэ. Нийт 20 га газар. Баруун талын хэсэгт спортын тоглоомын талбай,
алхалтын зам зэрэг зүйлсийг энэ жил 2,6 тэрбум, ирэх жил мөн энэ хэмжээний
хөрөнгө оруулалт хийхэд цэгцэрчихнэ. Зүүн талын хэсэгт орчин үеийн
тоглоомууд тавина. Тэрний төсвийг урьдчилж бодож болохгүй байна.
Тэгэхээр хамтын ажиллагаатай хот, улс, мөн энэ чиглэлийн төсөл хөтөлбөрт
хамрагдчих санаатай судалж байна. Мөн бид маш олон шинэлэг зүйлсийг оруулахыг зорьж
байна. Жишээлбэл, Монголдоо анх удаа аквариумын загас, экстрем аялал
хийх боломжтой компьютер тоглоом зэрэг маш олон зүйл төлөвлөж байна. 2020 онд
дуусах төлөвлөгөөтэй байна.
- 2012-2016
онд Орхон аймагт ялангуяа гэр хорооллын хэсэгт маш их инженерийн шугам сүлжээ
татсан. Харин 2016 оноос хойш тэдгээртэй ажиллах дэд станцуудыг барьсан. Жишээ
нь Цагаанчулуут багийн цэцэрлэг байна. Одоо бид гэр хорооллын аль аль хэсэгтээ
төвийн дулаанд холбогдох боломжтой болсон бэ?
- Энэ
жил улсын төсвөөс 150 сая төгрөгөөр шугам татах ажил хийсэн. Эдгээр шугамуудад айл, өрхийг холбоно гэхээр усны
зарцуулалт бага, ачаалал их биш учраас хөлдөлт үүсэх аюултай байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой
шаардлага тавиад ирэхээр хүндрэлтэй асуудал эхнээсээ үүсч байгаа. Инженерийн
шугам, сүлжээг тэлж айл өрхүүд дулаанаа холбоод 0,7 га дээрээ орон сууц бариад
амьдрах нь тав тух, агаарын бохирдлыг багасгах, хотын ерөнхий төлөвлөгөөний хувьд тохиромжтой. Тиймээс инженерийн шугам сүлжээг тэлэх шаардлагатай.
Тэлж байж бид айлуудыг
холбоно гэж ярина уу гэхээс ямар нэгэн төлөвлөгөө, тооцоогүйгээр шууд хийж
болохгүй. Тиймээс эхний ээлжинд зураг төсвийг нь боловсруулж байна. Булаг, Наран, Рашаант, Цагаанчулуут, Их залуу,
Уртын гол багуудад эхний ээлжинд төвийн дулаанд холбох боломжийг
судална. Бэлтгэл ажил болгож 1.7
тэрбум төгрөгөөр өргөх насос барьж байна. Хараахан дуусаагүй байна. Энэ насос ажиллаж
байж эцсийн хэрэглэгчдэд очих усны даралт эхний цэгээс гарч байгаа даралт
хоёр ижилхэн болох юм. Мөн ачаалал бага, ганц айлын хэрэглээ тийм ч их биш учир
иргэд гудмаараа нийлж уг шугамд холбох гарц хайх хэрэгтэй байна.