ОРХОН: Хүчний байгууллагуудын албан хаагчдыг үзлэгт хамруулж байна
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд, хүчний байгууллагуудын эрэгтэй албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх, эрүүл амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг өнөөдөр Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.
19小时