ОРХОН: Хүчний байгууллагуудын албан хаагчдыг үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-07 12:07:20

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд, хүчний байгууллагуудын эрэгтэй албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх, эрүүл амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг өнөөдөр Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.


Энэ хүрээнд биеийн ерөнхий үзлэг, артерийн даралт, биеийн жингийн индекс, танита аппаратаар биеийн бүтцийн үзүүлэлт тодорхойлох, зүрхний цахилгаан бичлэг (мобайл технологийн төхөөрөмжөөөр тодорхойлон нүд, чих, хамар, хоолойн үзлэг, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийж байна.


Энэхүү үзлэг нь албан хаагчдын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж, өвчнийг эрт илрүүлэх, улмаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэж байна.


Дотоодын цэргийн ангийн албан хаагчид энэхүү үзлэгт хамрагдаж байна.





相关新闻