ОРХОН: “Тулах цэг 2025” ажил, мэргэжлийн уралдааныг ОБГ-ын алба хаагчдын дунд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-27 11:03:09

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, сургалт бэлтгэлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд алба хаагчдын дунд “Тулах цэг-2025" ажил, мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.


Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 56, 58, 68, 81 дүгээр ангийн алба хаагчид оролцож, онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, бие бялдрын чадавхаа сорин өрсөлдсөн юм.


Тэмцээнийг нээж Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж алба хаагчдад амжилт хүслээ. 


Ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэргүүн байрт дэслэгч Б.Амарсайхан ахлагчтай Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн баг тамирчид, дэд байрт дэслэгч З.Даш ахлагчтай Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.






相关新闻