Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих холбоо байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-07 11:31:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймгийн залуус  Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих зорилгоор  "Эрдэнэтийн Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” байгуулжээ.

Уг холбоо аймаг орон нутгийн онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүнийг бий болгох буюу түүнийг үйлдвэрлэхээр төлөвлөж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих аж. Ялангуяа  шинэ техник,  технологи нэвтрүүлэх старт-апыг дэмжих гэнэ.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д  Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлэх, түүний хэрэглээ, ашиглалтад хяналт тавих аж. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Монголын болон гадаадын олон байгууллага бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тэгвэл орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд бүтээгдэхүүнийг нь тогтмол худалдан авах зах зээл буюу томоохон аж ахуйн нэгж хэрэгтэй. Үүний нэгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК гэж тус холбоо үзжээ. Иймд холбооны үйл ажиллагааг дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдэх болон санал, бодлоо хуваалцах хэрэгтэй гэж тус холбооны тэргүүн У.Энхбаяр хэллээ.

Дашрамд дурдахад, Орхон аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй 4800 гаруй аж ахуйн нэгж байдаг юм.



相关新闻