Худгуудад гэрчилгээ олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-20 11:19:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Гүний болон инженерийн хийцтэй худгуудыг эзэнтэй болгох, хяналтад авах, эзэмшлийг нь тодорхой болгох зорилгоор Баян-Өндөр сумын ЗДТГ-аас байр зүйн зураг хийж байна. Ажлын гүйцэтгэл  80 хувьтай.

Мөн худаг орчмын 200-300 м.кв газрыг тухайн худгийн эзэмшлийн нэгж талбай болгож буйгаараа онцлог ажээ. 

Дээрх байр зүйн зураг  бүртгэлжүүлэх ажилд Баян-Өндөр сумын бэлчээрийн 35,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Геологи хайгуулын алба, Чехийн төслийн хөрөнгө оруулалтаар барьсан 36  буюу нийт 70 орчим худгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран гэрчилгээжүүлэх аж.

Уг ажлын явцад гэр хороололд байрлах худгуудыг хамгаалалтад авах, ашиглалтад нь хяналт тавьж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻