“Жишиг гудамж”-ны 20 өрх 38 сая төгрөгийн санхүүжилт авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Швейцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Монгол ногоо” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд “Жишиг гудамж”-аар Даваат багийн Ундаргын хэсгийн 20 өрхтэй гудамж шалгарч 38 сая төгрөгийн санхүүжилт авч Ундаргын XV,XVI гудамжны айл өрхүүд ногоо тариалахын сацуу 32 м.кв талбайн хэмжээтэй таван хүлэмжтэй болсон байна.
Мөн 16 айлын дунд гүний худаг ухаж ногоогоо услах
боломжийг нь бүрдүүлжээ. Ногоо тарих, арчлах бүх зааврыг төслийн мэргэжилтэн
гүйцэтгэсэн бөгөөд хамгийн их ургац хурааж авсан айл, өрхөд хүлэмжийг нь үнэ
төлбөргүй өгнө. Үлдсэн дөрвөн хүлэмжийг
ирэх зун дараагийн айлд нь хүлээлгэж өгөх гэнэ.
“Монгол ногоо” төслийн хүрээнд “Жишиг гудамж”, “Загвар өрх”, “Эко сургууль”, “Эко
цэцэрлэг”-үүдийг сонгон шалгаруулж, тэдэнд чиглэсэн өрхийн амьжиргааны
түвшинг дээшлүүлэх, бүлгийн зохион байгуулалтаар ажлын байрыг бий болгох олон арга хэмжээ зохион байгуулж буй.
Б.Оюун-Эрдэнэ