Хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зарим ажлын хөрөнгийг нэмж шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлэн байдал наймдугаар сарын 21-ны байдлаар 65 хувьтай байна” гэж Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын үеэр танилцууллаа. Тэрээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд III хороололд 6кВ кабель утас 800 метр газарт тавих шаардлага байгааг онцолсон юм. Уг кабель утас нь 1977 онд ашиглалтад орсон бөгөөд үүнийг шинэчлэхэд 32.2 сая төгрөг хэрэгтэй аж. Хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва холбогдох дарга нарт анхааруулж, үүрэг өглөө.
Үүний дараа М.Түмэнжаргал хийж буй ажлаа танилцууллаа. Үүнд, Хотын өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах төлөвлөгөөнд нийт 59 ажил туссанаас дууссан 9, 50-95 хувийн гүйцэтгэлтэй 38, хэрэгжилт удаан 12 ажил байна гэлээ.
Аймгийн цахилгаан, эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Эрдэнэ багт 0.4/6 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам/ЦДАШ/, 6/0.4 кВ дэд станцыг 70.7 сая, Яргуйт багийн Толгодын хэсэгт 0.4/6кВ ЦДАШ, 6/0.4 кВ дэд станцыг 42.6 сая төгрөгөөр барьжээ.
Мөн Рашаант, Наран, Шанд багт үерийн хамгаалалтын суваг, шугамыг 564.4 сая төгрөгөөр хийж байна. Орон сууцны Согоот, Бүрэнбүст багт үерийн ус зайлуулах хоолойг “Эрин гүрэн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд 224.9 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэл 95 хувьтай байна. Нийт нэг тэрбум 661.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй юм.
Энэ зун улсын төсвийн хөрөнгөөр 16, орон нутгийн хөрөнгөөр 28 дээврийг засахаас гүйцэтгэл 60 хувьтай байна.
Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2214 м.кв авто замыг нөхөж дуусчээ. Улсын чанартай авто замын засвар, нөхөөсийг “Орхон АЗЗА” ТӨХК гүйцэтгэж нийт 5225 м.кв замыг нөхөж, 137.7 км авто замын хөвөөг засчээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд, гэр хорооллын түлшний модны хэрэгцээг зэргэлдээх Булган, Сэлэнгэ аймагтай ярилцаж тохиролцсон байна. Орхон аймаг жилд дунджаар 150 мянган шоо.метр мод, 35000 тн нүүрс хэрэглэдэг. Булган аймгаас 14000 шоо.метр мод бэлтгэдэг нь нийт бэлтгэх ёстой модны 10 хувь нь л аж. Иймд Булган, Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй ойн цэвэрлэгээ хөтөлбөрт хамрагдаж мод бэлтгэх санал тавиад байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ