Оршуулгын газрыг модоор “хашна”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Чимээгүй хот”-ын эргэн тойронд ногоон зурвас байгуулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд мод тарьж эхэллээ.
Орхон аймгийн оршуулгын газар нь 40 жилийн хугацаанд 16 га газрыг хамарсан бөгөөд хүн ам нэмэгдэхийн хэрээр оршуулгын газартай “хаяа” дэрлэх айлууд олширсон юм.
Мөн тус газрын ойр орчмоос хөрсний дээж авахад бохирдлын хэмжээ өндөр гарсан тул мод тарьж ногоон зурвас байгуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 50 албан хаагч 500 модны нүх ухжээ. Мод тарих ажлыг “Өндөр хүлэмж” ХХК гүйцэтгэнэ. Тус зурваст шинэс, улиас мод тарина. Мөн Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэр 100 мод тарих ажээ.

Б.Оюун-Эрдэнэ