Монос модны суулгац эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-08 08:53:05
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг угтаж А.Амарын талбайд мод, бут, сөөгийн үзэсгэлэн худалдаа болж байна. Уг худалдаа энэ сарын зургаанаас 13 хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд өргөст хэмх, тарвасны үрсэлгээ 500-1500, моносны суулгац 3500, үрэл жимс, нохойн хошууны бут 5000, хайлаас, шар хуайсны суулгац 1000-2500, шинэс нарс, давжаа алимны суулгац 10000- 15000, монгол сонгино, шар манжин лууван, мандлын цэцгийн үр 1000 төгрөгөөр борлуулж байна. Үүнээс монос модны суулгац хамгийн их эрэлттэй байна.
Үзэсгэлэнд ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэдийн  тарьж ургуулсан үр,  бутыг худалдан борлуулахаас гадна иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Батсайхан хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд зарлиг гаргаж жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм.
                         
                                                                                                                             Б. Оюун-Эрдэнэ
 

相关新闻