Орхон аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Баян-Өндөр сумын Баянбулаг багт барьж буй 150 хүүхдийн цэцэрлэгт 3-4 бүлгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж байна” гэж аймгийн Засаг дарга Д.Батлут Япон улсын “Палетте” нийгэмлэгийн тэргүүн хатагтай Наоко Таникүчиг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ мэдээллээ.
Уулзалтын үеэр Орхон аймаг цаашид “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийн төв”, тусгай хэрэгдэгдэхүүн авах, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, амьдрах ур чадварт сургах, туршлага солилцоход “Палетте” нийгэмлэгтэй хамтран ажиллах боломжтойг Засаг дарга онцолсон юм.
Үүний дараа хатагтай Наоко Таникүчи хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадвар, нийгэмд оролцох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд “Палетте” нийгэмлэг туршлагатай гэдгээ хэлж Монгол Улс, Улаанбаатар хот, аймаг, сумд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн дэмжин ажиллаж байгаа талаар танилцах гэж ирсэн гэдгээ хэллээ.
Орхон аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц бий болгох, дохионы хэлний хэлмэрчийг төрийн байгууллагад шат дараалалтай бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийг дэмжиж 90, асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын зардалд 40, боловсрол, соёл урлаг, нөлөөллийн арга хэмжээнд 10 сая төгрөг төсөвлөжээ.
Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ, бизнес үйл ажиллагааг дэмжиж 145.3 сая төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг дэмжих чиглэлээр ажилладаг гурван төвд 84.9, асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөрт 39.8 сая төгрөг зарцуулжээ.
Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4115 иргэн байдгаас 3782 насанд хүрэгчид, 333 хүүхэд байна. Эдгээрээс хөдөлмөр эрхэлж буй 550, хөдөлмөр эрхэлдэггүй 3565 иргэн байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ