“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ахмадууд “ Сэтгэл зүйн төв” –тэй болох хүсэлт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-14 12:49:00
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 24-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 1000 ахмад “Уурхайчин” соёлын ордонд чуулна. Уг арга хэмжээг тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулганаас өмнө үйлдвэрийн 1800 орчим ахмадаас хоёр удаа  бичгээр санал авчээ. Үүнээс гарсан саналыг эрэмбэлж нэн шаардлагатайг нь хэлэлцэх аж.  
Мөн үйлдвэрийн ажилчдад зориулсан “Сэтгэл зүйн төв”-тэй болох хүсэлтийг үйлдвэрийн удирдлагуудад уламжлах гэнэ. Учир нь тэтгэвэртээ гарах дөхөж буй ажилчдад сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал хэллээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ахмадын зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулах байртай бөгөөд үйлдвэрээс гарсан ахмад бүр нэмэгдэл урамшуулал авдаг гэдгийг тэрээр мөн онцолсон юм. Ахмадын зөвлөлд нь 2140 ахмад бүртгэлтэй байна.
Үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд ахмадууддаа зориулсан “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага 40” цуврал уулзалтыг зохион байгуулах гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻