Орхон аймаг хоёр дахь жилдээ эмч, багш нарт дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-09 15:53:35
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Эмч, багш, соёл, урлагийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах, хүүхдийнх нь сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор 86 хүнд  42.4 сая төгрөг олголоо. Үүнийг “Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн олгосон юм.
Нийт 35 эмч, эмнэлгийн ажилтан, 51 багш, соёл урлагийн ажилтан дээрх дэмжлэгт хамрагдаж байгаа юм. Дэмжлэгийн батламжийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардууллаа.
Уг дэмжлэгт хамрагдсан иргэн тус бүр орон сууцны нөхцөл сайжруулахад 500 мянгаас нэг сая, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгт 300-600, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдахад 300 мянган төгрөгийн дэмжлэг авч байна.  
Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлж байгаа нь аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Өнгөрсөн онд энэхүү дэмжлэгт 90 хүн хамрагдсан юм.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻