ОРХОН: Ерөнхий боловсролын сургуулиудад 28000 гаруй сурагч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-01 15:14:45

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн боловсролын бүх байгууллагын их өргөөнд хонхны дуу цангинаж, 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэллээ. 


Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд тэдгээрт 1200 багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, цэцэрлэгт 7500 гаруй хүүхэд хамрагдаж байна. 


Түүнчлэн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 28000 гаруй сурагч суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 2480 гаруй сурагч элсэн орж байгаа юм. Мөн мэргэжлийн боловсролын чиглэлээр 900 гаруй оюутан залуус суралцана. 


Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс суралцагчдын хөгжлийг дэмжиж, хамтран суралцах тэгш боломж, сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад ажлаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал: Орхон аймаг энэ хичээлийн жилд хөгжлийн ялгаатай сурагчдын тэгш боломж, оролцоог хангаж сургууль, цэцэрлэг бүрд тусгай анги нээгээд байна.



 


相关新闻