“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан”-ийн судалгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-09 16:09:14
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн судалгааны газрын дарга А.Амарбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга С.Рэгзэн нараар ахлуулсан баг Орхон аймагт ажиллаж байна. Тэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан” байгуулах судалгааг эхлүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгөхөөр иржээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг бүрдүүлэхдээ түүвэрчилсан аргаар туршилтын судалгаагаар эхлүүлэх бөгөөд дараа нь байгууллага, хүн нэг бүрийг оролцуулсан томоохон судалгааг орон даяар хийх гэнэ.  Иймд эхлээд төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж мэдээллээр хангаж байгаа аж. Орхон аймагт дээрх судалгааг авах 11 байгууллагын  22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад байна. Судалгааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хөдөлмөр эрхэлдэггүй, нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа иргэдийн тоог нарийвчилж гаргах гэнэ.
 
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻