Орхон аймагт орон нутгийн сэтгүүлчид чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, аймгийн ЗДТГ, "Эрдэнэт үйлдвэр" ХХК хамтран "Орон нутгийн сэтгүүлчдийн форум"-ыг Орхон аймагт зохион байгуулж байна. Форумын зорилго нь хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улс болон орон нутгийн төр захиргааны байгууллагад хандаж төсөл бичих, маркетинг, менежмент хэрхэн хийх талаарх мэдээллийг өгөхөд чиглэгджээ.

Түүнчлэн МСНЭ 2018 онд хийх ажлын төлөвлөгөө, баримталж буй бодлогоо танилцуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийн талаар танилцууллаа. Тухайлбал, тухайн орон нутагт шийдвэрлэх шаардлагатай асуудлыг судалж үүнийгээ эрэмбэлээд эхний гуравт орсон асуудлыг ИТХ, ЗДТГ -т танилцуулж олон нийтийн эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах чиглэлд нь хэвлэл мэдээллийн байгууллага хамтран оролцож төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж байлаа. Орон нутагт анх удаа болж буй уг форумд 21 аймгийн 160 гаруй сэтгүүлч оролцож гурван өдрийн турш тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, илтгэл, санал асуулга, харилцан мэдээлэл солилцоно. Чуулганы гурав дахь өдөр сонин, сайт, зураглаач, эвлүүлэгч нарт зориулсан сургалт болно.

Б.Оюун-Эрдэнэ