Зудархаг байдал үүссэн тул цасны судалгаа хийж Засгийн газарт хүргүүлнэ
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/ 8-10 цэгт хур тунадасны хэмжээ, цас, мөсөн бүрхүүл, нягт зэргийг судалж Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Энэ сард тус аймагт таван удаа цас орж, цасны зузаан 30-40 см-т хүрээд байгаа юм. УЦУОШГ-ын дүгнэлтээр өнөөдөр Орхон аймагт зудархаг байдал үүсээд байгаа бөгөөд Засгийн газраас яаралтай мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна.
2756天