Аймгийн арслан Б.Гантөмөр сар шинийн баярт зориулсан барилдаанд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-14 16:58:28
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баяр зориулсан хүчит 96 бөхийн барилдаан болж хурд, хүч, уран мэхээрээ Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубын бөх аймгийн арслан Б.Гантөмөр түрүүллээ.  
Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, ХААИС, “Нью Майнд” группийн бөх Улсын начин Д.Амарсайхан үзүүрлэсэн юм.
Тус барилдаанд аймгийн арслан Б.Уртбаяр, Т.Чулуунгэрэл, Д.Хишигдаваа, Б.Цэрэндаваа, аймгийн заан Д.Мягмардорж, Д.Золбаяр, О.Мөнх-Ирээдүй нар  ирж зодоглоо. 
 
       Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻