Монгол мал эрүүл бол Монгол хүн эрүүл гэж Улсын аварга малчин онцоллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ 1996 оноос мал маллаж эхэлсэн С.Цэнд-Аюуш тахиа жилийн “Улсын аварга малчин” –аар тодорлоо. Түүний шагналыг ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, аймгийн Засаг дарга Д.Батлут болон Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өргөө цагаан гэрт нь очиж гардууллаа.
Сүрэнгийн Цэнд-Аюуш эхнэрийнхээ хамт 1994 онд Увс аймгаас Орхон аймагт суурьшин мал маллаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн онд 759 толгой мал тоолуулж өмнөх жилээс 4.2 хувиар мал сүргээ өсгөсөн бөгөөд сүүлийн гурван жилд дөрвөн өрхөд 118 толгой мал өгч малжуулсан байна. Улсын аварга малчин С.Цэнд-Аюуш төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлогыг сайшааж монгол мал эрүүл бол монгол хүн эрүүл гэдгийг онцолж байсан юм.
ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг: Энэ жил хөдөө аж ахуйн салбарт 136 аварга тодорсон
Баян-Өндөр сумын Их-Залуугийн өвөрт өвөлжиж буй Улсын аврга малчин С.Цэнд-Аюушийн шагналыг гардуулах үед ХХААХҮЯ-ны сайд Батзориг “Нохой жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас 136 аварга малчин, саальчин, тариаланч, тариаланч хамт олноо шалгарууллаа. Энэ жил Монгол Улс 66.2 сая толгой мал тоолуулсанаас 30 сая хонь, 27 сая ямаа, 4.4 сая үхэр, 3.9 сая адуу, 400 мянган тэмээ байна. “Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Мал, амьтны тухай хууль”, “Малын генетикийн тухай хууль”-ийг баталж хэрэгжүүлж байна. Цаашид малаас авах ашиг шимийн чанарт анхаарна. Ингэхдээ тоонд бус чанарт төрийн бодлого чиглэнэ” гэлээ.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут: Бэлчээрийн даац хэтэрсэн тул эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ
“Орхон аймаг 39 мянга га бэлчээрийн талбайтай. Энэ нь бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн гэсэн үг юм. Иймд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд орон нутгийн бодлого чиглэж байна” гэж аймгийн Засаг дарга Д.Батлут ХХААХҮЯ-ны сайдад танилцууллаа. Мөн 50 мянган малаас хүртэх ашиг шимийг 500 малаас авах, үхэр сүргийн тоог нэмэгдүүлнэ гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ